Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх

SDC153411.Дүүргийн хэмжээнд халдварт бус өвчний гаралтыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх,  эрүүл амьдралын дадал хэвшил олгох, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийг Засаг даргын 2013 оны А/134 дүгээр захирамжаар байгуулан 2013 онд хийх ажлын төлөвлөгөө, төсвийг хурлаараа хэлэлцэн батлуулахаар Засаг даргад танилцуулаад байна.

Дээрх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс байгууллага, хороодуудад НЭМСЗ-ийг ажиллуулах тухай дүүргийн Засаг даргын 2013 оны А/135 дугаар захирамжийг гарган холбогдох газруудад хүргүүлэн ажиллаж байна. Уг захирамжаар байгууллага, хороодын  НЭМСЗ-ийн  ажиллах журмыг батлан дүүргийн НЭСЗ удирдлагаар ханган ажиллах бэлтгэл ажлыг хийж байна.

2.Дүүргийн ЭМН-тэй хамтран ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Цагдаагийн хэлтэс, бар, зочид буудлын ажилтнуудыг сургалтад хамруулаад байна.

3.Дүүргийн Засаг даргын захирамжаар  “Хамт олон бүх нийтээрээ жингээ хасъя-Таны оролцоо” сэдэвт аянг 5-10 дугаар сарын хооронд дүүргийн хэмжээнд зохион байгуулан  аяны удирдамжийг байгууллага, ААН-дэд хүргүүлээд байна.

4.Тамирчдын залгамж халааг бэлтгэх, хүүхдүүдийн бие бялдрын хөгжлийг сайжруулах, тэдний  биеийн тамир спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын дэргэдэх  өсвөр үеийн шигшээ багийг  хөл бөмбөг, шатар, үндэсний бөхийн төрлөөр өргөжүүлэн нийт сагсан бөмбөг, волейбол, чөлөөт бөх, үндэсний бөх, хөл бөмбөг, шатар гэсэн спортын 6 төрлөөр 120 гаруй өсвөрийн тамирчин хичээллэхээр болоод байна.

5.Дүүргийн Засаг даргын А/133 дугаар захиражмийн дагуу дүүргийн иргэдийн биеийн тамир, спортын их наадмыг спортын 7 төрлөөр 5-11 дүгээр сарын хооронд 3 үе шаттайгаар зохион байгуулж эхний үе болох хороодын аварга шалгаруулах тэмцээн явагдаж дуусаад байна. Хороодын аварга шалгаруулах тэмцээнд дүүргийн Засаг даргын нөөц сангаас 7.305.000 төгрөгийг зарцуулсан.

6.Дүүргийн удирдах ажилтнууд, иргэдийн дунд Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх  дэд хөтөлбөрийн талаар  хэлэлцүүлэг зохион байгуулж нийт 40 гаруй хүн хамрагдлаа. Хэлэлцүүлэгийн үеэр гарсан саналыг 2013-2016 онд хэрэгжүүлэх Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх дүүргийн дэд хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэхээр боллоо.

Comments Closed

Comments are closed.