“Таны амжилт-Эрүүд өглөөнөөс эхлэнэ” сэдэвт уулзалт боллоо.

IMG_1840“Таны амжилт-Эрүүл өглөөнөөс эхлэнэ” сэдэвт  дүүргийн удирдах ажилтнууд, сайн дурын гүйгчдийн уулзалт 2013 оны 05 сарын  30-ны өглөөний 07 цагт дүүргийн төв талбайд эхлэж  уулзалтыг нээж дүүргийн Засаг дарга үг хэлсний дараа   гүйж бие халаалтын дасгал хийж Багануурчуудыг өглөө  бүр гүйж дасгал хийхийг уриаллаа.

Уулзалтад  28 байгууллага, ААН-ийн удирдлагууд, 50 гаруй сайн дурын гүйгчид нийт 80 гаруй хүн хамрагдсан бөгөөд уулзалтад оролцогчид  өглөөний цайгаа хамт ууцгааж  Нийгмийн эрүүл мэндийн талаар болон  байгууллага, Хороод дээр ажиллах Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн ажиллах журмын  талаар  мэдээлэл хийж харилцан санал солилцлоо.

Дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлөөс дээрх уулзалтыг сар бүрийн 1-ний өдөр зохион байгуулж байгууллагуудын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлөөс хийсэн ажилтай танилцаж байхаар шийдвэрлэлээ.     IMG_1798   IMG_1868

Comments Closed

Comments are closed.