Буцалтгүй тусламж олголоо

Still0531_00003Дүүргийн Засаг дарга энэ сарын 29-ний өдөр А/181 тоот захирамж гарган дүүргийн 19 иргэнд 2,9 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо. Дүүргийн Засаг даргад хандан тусламж хүссэн өргөдлөө ирүүлсэн иргэдийн хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна. Засаг даргын зүгээс иргэдийнхээ санал хүсэлт, өргөдлийг хүлээн авч шийдвэрлээд хариу захиа илгээж байгаа бөгөөд эдгээр иргэдэд захидлыг хүргүүлэн тусламжаа гардаж авахыг урьсан юм. Тусламжийг Засаг дарга М.Гончигжав болон Засаг даргын орлогч Г.Цамбагарав нар гардуулан өгч эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Still0531_00002Мөн дүүргийнхээ нэрийг улс, олон улсын хэмжээнд өргөн пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медалийг хүртсэн н.Нямганьдад тэмцээнд оролцох болсонтой холбогдуулан дэмжлэг үзүүллээ. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор зургаадугаар сарын 5-ны өдөр Швейцарь улсыг зорих гэж байна.

 Дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Баатаргомбо овогтой Бизъяа, Очирхүү овогтой Адъяахүү, ганц бие ахмад настан Лувсанпунцаг овогтой Должинсүрэн, Намхай овогтой Мөнхбаяр, Барх овогтой Баярмаа, 5 дугаар хорооны өндөр настан Жамбал-Иш овогтой Сарантуяа, 1 дүгээр хорооны иргэн Минж овогтой Даваатогтох, Дүүеэ овогтой Энхтуяа, 3 дугаар хорооны иргэн Бавуудорж овогтой Дариймаа,  4 дүгээр хорооны иргэн Чойжав овогтой Золзаяа, Цэгмэд овогтой Ариунцэцэг,  Энхбаатар овогтой Дэлгэрмаа, ганц бие ахмад настан Данзан овогтой Сэдэд, Гомбо овогтой Жавзмаа, 2 дугаар хорооны иргэн Аюуш овогтой Давхарбаяр, 3 дугаар хорооны иргэн Баттөмөр овогтой Уранцэцэг, 4 дүгээр хорооны иргэн Даваасүрэн овогтой Батзориг, 5 дугаар хорооны иргэн Эрдэнээ овогтой Энхсайхан, Сүхбаатар овогтой Энхмаа нарт 50,000-500,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байна.

Comments Closed

Comments are closed.