Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Still0531_00000Багануур дүүргийн хэмжээнд 107 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг бөгөөд тэдний 22 нь явж чаддаггүй, гэртээ байнгын асаргаанд байдаг байна. Эдгээр хүүхдүүдэд дүүргийн Засаг дарга энэ сарын 30-нд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэн гэрт нь очиж бэлэг гардууллаа. Дүүргийн Засаг даргын зүгээс энэ 2013 онд 0-1 насны, хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин, айлд амьдардаг гээд 1000 хүүхдэд бэлэг өгч байгаа юм. Энэ үйл ажиллагаа энэ сарын 30-нд хоёрдугаар хорооны хүүхдүүдэд бэлэг гардуулсанаар эхэлсэн бол зургаадугаар сарын нэгэнд шинээр мэндэлсэн хүүхэд, ээжүүдэд маргааш Засаг дарга хүндэтгэл үзүүлнэ.

Comments Closed

Comments are closed.