МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ЗӨВЛӨЖ БАЙНА АЖЛААС ХАЛАГДСАНЫ ТЭТГЭМЖ ЯМАР ТОХИОЛДОЛД АВДАГ ВЭ-?

Дараах тохиолдолд танд ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх үүсч, нөхцөл бүрдэнэ.

Үүнд: цэргийн жинхэнэ албанд татагдсан, эсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан. Мөн тухайн ажилтан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон. Түүнчлэн 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэн ажлаас халагдсан тохиолдолд тухайн ажилтан нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоос авах эрхтэй байдаг. Харин бөөнөөр ажлаас халагдах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээрийн дагуу тохирч тогтоодог.

Нөгөө талаар та нэг ажлаас гарч нөгөөд ороход чамгүй цаг хугацаа алдаж, нэлээдгүй хугацаа шаардагддаг. Тэгвэл энэ хугацаанд та ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байдаг. Ингэхийн тулд та дараах нөхцөлүүдийг мөн бүрдүүлсэн байх ёстой.

Үүнд: юуны өмнө ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүйгээр ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлсөн байх учиртай. Хөдөлмөрийн хөлсөнд зааснаар хэрэв та ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг дууссаны дараа өдрөөс, харин ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол тэтгэмж авах өргөдөл гаргаж бүртгүүлсний дараа өдрөөс эхлэн ажлын 76 өдрийг дуустал ажилгүйдлийн тэтгэмжийг авах эрхтэй юм.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж”-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан нөхцлөөр ажлаас халагдаж, дээрх хуулийн заалтын дагуу олгож байгаа тэтгэмж нь хуульд тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэмж тул тэтгэмжийн орлогоос албан татвар суутган тооцохгүй.
Хөдөлмөрийн хуулиас
42 дугаар зүйл.Ажлаас халагдсаны тэтгэмж
42.1. Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.
42.2. Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно.
40.1.1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

10406466_1494916810778951_2340724310404494391_n

Leave a Reply