МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ЗӨВЛӨЖ БАЙНА “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”-Д ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ХАБЭА-н үйл ажиллагааны үндсэн зорилго
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүлмэнд хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж, эрүүл ба аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлөөр хангах.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад юу нөлөөлөх вэ? Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдалд буюу осолгүй хөдөлмөрлөхөд дараахь үндсэн 3 хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. Үүнд:

1. Ажилтны ажлаа хийж буй арга барил
2. Ажилтны ажиллаж буй орчин, нөхцөл
3. Ажилтны ажилдаа хандах хандлага
Ажилтны ажилдаа хандах хандлага нь эерэг буюу ЗӨВ ба сөрөг буюу БУРУУ байдаг.
Сөрөг буюу БУРУУ хандлагуудаас авч үзвэл:

• Энэ надад хэзээ ч тохиолдохгүй ээ……
• Би 10 гаруй жил ажиллаад ирсэн, юу ч болоогүй байхад……
• Аюулгүй ажиллагаа бол ёстой ядаргаа, ажлыг минь удаашруулдаг……
• Аюулгүй ажиллагаа бол сул дорой амьтад зориулсан зүйл ….гэх мэт олон зүйлээр ажилдаа ханддаг хандалгууд байдаг
Ийнхүү сөрөг буюу буруу хандлагууд нь удаа дараа үйлдвэрлэлийн осол,золгүй тохиолдолд, бүр амь насаа алдахад ч хүргэж байсан, харамсалтай нь өнөөдөр ч хүргэсээр л байна…
Эерэг буюу ЗӨВ хандлагыг бий болгоход дараах алхамуудыг хэрэгжүүлэх нь чухал

• Аюулгүй ажиллах ухамсар, соёлыг төлөвшүүлэх болон түүний зарчмуудын талаар мэдлэг эзэмших
• ХАБЭА-н удирдлагын системийг мөрдөж ажиллах
• Байнгын сонор сэрэмжтэй байх
• Хүчин чармайлт гаргах
• Нийтлэг ухаалаг мэдрэмжийг хөгжүүлэх
Аюулгүй ажиллах 4 зарчим

1. Ажлын аюулгүй арга барил,ажиллах тохиромжтой нөхцөл, ажилд ЗӨВ хандах хандлага нь аюул осолгүй хөдөлмөрлөх үндэс гэдгийг сана. Харин ажлыг аюултай арга барил, ажиллах тааламжгүй нөхцөл, ажилд буруу хандах хандлага нь ослын эх үүсвэр мөн.
2. Ослын шалтгааныг сайтар судалж, өөрийнхөө ажилтай холбож ойлго
3. Сургалт дадлагаар мэдлэг, чадвар, хандлага эзэмшиж,авъяас чадвараа хөгжүүлэхэд өөрийгөө дайчил
4. Аюулгүй ажиллах талаарх ухамсрыг төлөвшүүлж, эрүүл ухаан, өндөр мэдрэмжээ хөгжүүлж ашиглах
Ажлыг аюулгүй гүйцэтгэх 4 алхам

1. Ажлаа яаж гүйцэтгэхээ сайн төлөвлөх
2. Ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх
3. Хийж буй ажлаа нарийвчлан алхам бүрээр нь анхаарч харах, ажиллаж буй орчноо ажиглаж хянах
4. Харж, хийж буй зүйл болгоны утга учрыг сайтар ойлгох

10624632_1494920654111900_3407950500842913277_n

Leave a Reply