ЕБС-н сурагчдад зориулсан “Жижиг дунд үйлдвэрийн хөгжил” сургалт

Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс санаачлан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар тодорхой ойлголтуудыг өгч, тэдэнд улс орны болоод дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу баялаг бүтээгчид байдгийг мэдүүлж цаашид эзэмших мэргэжил, мэргэшилд сурагчдын хандлагыг аж ахуй эрхэлж жижиг, дунд үйлдвэрлэл явуулахад чиглүүлэх зорилгоор “Жижиг дунд үйлдвэрийн хөгжил” сэдэвт сургалтыг 10-р сарын 10-наас 11-р сарын 24-ний хооронд “Гүн галуутай” цогцолборын 25 сурагч, “Боловсрол” цогцолборын 23 сурагч, 125р сургуулийн 24 сурагч нийт 73 сурагчдын дунд зохион байгууллаа.

Өнөөдрийн үзэж буй хичээл нь бидний ирээдүйн амьдралд хүсэл мөрөөдлөө биелүүлж улс эх орноо хөгжүүлэхэд том түлхэц болж буй талаар хүүхдүүд хичээлийн төгсгөлд “Миний мөрөөдлийн бизнес” сэдвийн хүрээнд бичсэн эссэнээс харагдаж байна.
Хичээлийн нэг хэсэг болох төвийн бойжигчдын үйл ажиллагаатай танилцах аялал нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг өдөөж үйлдвэрийн талаар илүү их сонирхож судлах санааг өгч үйлдвэр эрхлэгчдээс сонирхсон асуултандаа хангалттай хариултуудаа авч байлаа.
Сургалтанд хамрагдсан нийт сурагчдын сэтгэл өндөр байлаа.