“Эрүүл агаар, эко аялал”

Дүүргийн үйлдвэр эрхлэгчид маань өнгөрсөн амралтын өдөр эрүүл агаарт алхаж авхаалж самбаагаа сорьж нэг өдрийг идэвхитэй хөдөлгөөн хийн алжаалаа тайлж өнгөрүүллээ.

Хотын төвөөс 8км зайд алхах амар биш байсан ч үйлдвэр эрхлэгчид маш идэвхитэй байлаа.
Уулын оргил булаалдах, буухай тэмцээн, олс таталт, урлагийн үзүүлбэр зэрэг төрлүүдэд 5 багийн 30-аад үйлдвэр эрхлэгчид амжилттай оролцож Өрхийн үйлдвэрлэлийн баг тамирчид алтан медалийн эзэд болсон бол удаах байрыг төвийн бойжигч Гэрэлмаагийн баг тамирчид эзэллээ.