Дүүргийн Засаг дарга 1000 хүүхдэд бэлэг гардуулна

Still0530_00001Жил бүрийн 6-р сарын нэгний өдрийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Багануур дүүргийн хэмжээнд гэр бүлийн баяр болгон тэмдэглэх шийдвэр гарч энэ хүрээнд дүүргийн Засаг даргаас 1000 хүүхдэд бэлэг гардуулахаар болсон. Тэгвэл бэлэг гардуулах ажил хоёрдугаар хорооноос өнөөдөр эхэллээ. Тус хорооны бүртгэлтэй 186 хүүхэд амьдардаг бөгөөд эдгээр хүүхдүүдэд дүүргийн Засаг дарга бүгдэд нь бэлэг гардуулсан юм. Энэ жилийн 1000 хүүхдийн бэлгийг бэлтгэхэд 10 гаруй сая төгрөг шаардагдаж байгаа бөгөөд энэхүү мөнгийг дүүрэгтээ үйл ажиллагаагаа явуулдаг нийгмийн хариуцлагатай компаниуд гаргаж байгаа юм. Хоёрдугаар хорооны хүүхдүүдэд “Автодрем” ХХК буюу “Наран” зоогийн газар, “Доун” ХХК, “Зам зуур” компаниуд бэлэг бэлтгэсэн юм.

Үүний зэрэгцээ өнөөдөр дүүргийн Засаг дарга 0-1 насны 100 хүүхдэд мөн бэлэг гардууллаа. “Ивээлт Хэрлэн” ТББ-аас нярай хүүхдийн живхийг бэлэг болгон бэлтгэж, ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа ийнхүү гардууллаа. Энэ үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудаа Баганууртаа, Монголдоо ажиллаж амьдрах сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэхийг тэдний ээж аавуудад нь хүссэн юм. Дүүргийн Засаг дарга нийгмийн хариуцлагатай компаниудтай хамтран 1000 хүүхдүүдийг баярлуулж бэлэг гардуулах үйл ажиллагаа өрнөсөөр байна.

Comments Closed

Comments are closed.