ШИНЭ МЭДЭЭ: Гадаад паспортын сунгалтыг дүүрэгтээ шийдвэрлэдэг боллоо.

We cannot display this galleryБүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор тус хэлтсээс удирдах дээд шатны байгууллагад хүсэлт уламжилсны дагуу  гадаад паспортын сунгалтын бүртгэл 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс тус дүүрэгт  хийгдэж эхэллээ.  УБЕГ-ын даргын 2014 оны 1545, 1546  дугаар Тушаалаар холбогдох журамд нэмэлт өөрчлөлт орж, хэлтсийн даргад гадаад паспортын сунгалтад гарын үсэг зурж, баталгаажуулах эрх олголоо. Гадаад паспортын хугацааны сунгалт хийлгэх хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг тухай бүр шийдвэрлэдэг боллоо.