ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Багануур дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу дараах 5 байршлын газруудад дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 437 дугаар захирамжаар Нээлттэй дуудлага худалдааг 2014.12.19-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Иймд уг дуудлага худалдааны талаар мэдээллийг дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас авна уу.
Дуудлага худалдаа зохион байгуулах байршлууд:
1.1    Дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаан ухаагийн Петровис шатахуун түгээх станцын дэргэд мянганы зам дагуу хийн түлш түгээх станцын зориулалтаар 2000 м2 газар,
1.2    Дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зам зуур зоогийн газрын баруун хойд талд мянганы зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар 1500 м2 газар,
1.3    Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мини макс ХХК-ны цогцолборын урд талд мянганы зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар 5200 м2 газар,
1.4    Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Уурхайчин спорт цогцолборын дэргэд шинээр байгуулагдах бичил цэцэрлэгт хүрээлэнгийн дотор хүүхдийн тоглоомын төв байгуулах зориулалтаар 200 м2 газар,
1.5    Дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хэрлэнгийн товчоо, Авто  тээврийн газрын цогцолбор барилгын баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 1000 м2 газар,

Image Image0001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өмч,Газрын харилцааны алба
Утас:70212450, 70212255