- Сурч мэдсэн зүйлээ эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулаарай 2014 оныг эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбогдуулан сувилахуйн амьдрал төвөөс 2014.11-р сарын 20-22 өдрүүдэд Буриад улсын Улаан-үүд хотноо “Эх хүүхдэд үзүүлэх сувилахуйн онцлог” сэдэвт ОУ-ын сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтанд оролцох дүүргийн ЭМТөвийн Сувилахуйн арга зүйч Б.Эрдэнэцэцэг хүүхдийн тасгийн сувьлагч Ж.Хишиг-Эрдэнэ нарт Засаг дарга санхүүгийн дэмжлэг үзүүлж хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад мэдлэгээ нэмэгдүүлэн олон улсын түвшинд хүргээд ир гэж захисан. Тэгвэл тэд ОУ-ын сургалт уулзалтанд амжилттай оролцоод иржээ.