Багануур дүүргийн малчид тариаланчид чууллаа

10644714_782950138442836_6782925579000064564_o1400362_782954858442364_8399101492203634808_oНийслэл Улаанбаатар хотоос 135км-ын зайд орших Багануур дүүрэг  540 малчин өрхийн 130 шахам мянган малтай нийслэлийн хамгийн олон малтай дүүрэг. Нийслэл дүүргийн Засаг даргын 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр нийгэм эдийн засгийн зорилтонд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх зорилт тусгагдсан байдаг. Энэ хүрээнд дүүргийн ЗДТГ-аас малчид тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвдорж, ҮХААГазрын Эрчимжүүлсэн мал аж ахуйн хэлтсийн  дарга Т.Дэлгэрсайхан нар оролцож хөдөө аж ахуй газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд нийслэлээс баримталж байгаа бодлогыг танилцууллаа. Мөн хийж хэрэгжүүлж байгаа ажил, жимс  жимсгэний тариалалтай холбоотой мэдээлэл өгсөн бол дүүүргээс баримталж байгаа бодлого чиглэлийг Засаг дарга Б.Бямбадорж танилцууллаа. Мал аж ахуй газар тариалан хөгжүүлэхэд суурь болсон эдэлбэр газрын ашиглалтын талаарх мэдээллийг ӨГХА-аас өглөө.885946_782954485109068_5518317352449578266_oЗөвлөгөөнийг үр дүнтэй болгох үүднээс салбар хуралдаануудыг зохион байгуулсан юм.  Мал аж ахуй эрхлэгчдийн салбар хуралдаанаар фермерийн аж ахуй эрхлэх арга ажиллагаа, стандарт, Арьс ширний урамшуулалын талаархи мэдээллийг солилцсон бол газар тариалан эрхлэгчдийн салбар хуралдаанаар дүүргийн газар тариалангийн өнөөгийн байдал, газар тариалан эрхлэлттэй холбоотой газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Мөн зөвлөгөөний төгсгөлд мал аж ахуй, газар тариалангийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэдээ ҮХАА-н салбарын тэргүүний ажилтан цол, дүүргийн засаг даргын  хүндэт жуух, баярын бичгээр шагнаж урамшуулан, урлагын тоглолтыг өргөн барьсан юм. 885514_782954745109042_7162091845913724691_o

Дүүргийнхээ газар тариалан, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлэх эзэнтэй болгож ажил хэрэг болгох, мах, сүү, жимс жимсгэнэ, хүнсний ногооныхоо хэрэгцээг дүүрэг бүрэн хангадаг болох зорилтын дор зохиогдсон зөвлөгөөнөөр цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлж нэгдсэн зохион байгуулалтанд орж ажлаа эхлүүлж байна. Ийнхүү Багануур дүүргийн  газар тариалан хөдөө аж ахуйн салбарын хүрэх зорилт  хэрхэн ажиллах чиг тодорхой боллоо.