2014 онд НМХГ-ын Багануур дүүрэг дэх хэлтсийн лаборатори итгэмжлэлээ 4 жилээр сунгуулж үл тохиролгүй ажиллалаа.

images

Шинжилгээний талаар

Хэлтсийн лаборатори нь 2014 онд нийт 2712 сорьц үүнээс /926 нь арчдас/ сорьцонд шинжилгээ хийхэд 332 сорьц буюу 12.2% нь чанар стандарт аюулгүй байдлын шаардлага хангаагүй гарсан байна.

Үүнээс: Шинжилгээнд хамрагдсан нийт хүнсний бүтээгдэхүүнээр  судалгаа  гаргахад ирсэн нийт хүнсний сорьцны 17.7% нь гурил гурилан бүтээгдэхүүн, 20.7% нь мах махан бүтээгдэхүүн, 10.9% нь жимс, 20% нь төмс хүнсний ногоо, хүнснийн нэмэлт бүтээгдэхүүн 3.2%, өндөг өндгөн бүтээгдэхүүн 0.5%, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 4.6%, ундаа жүүс 1.8%, бүх төрлийн будаа 6%, бусад бүтээгдэхүүн 7.4%-ийг эзэлж байна. Шинжилгээгээр чанар стандартын шаардлага хангаагүй сорьц 1.3%-ийг эзэлж байна.

Лабораториийн хүчин чадал нэмэгдүүлсэн талаар

Итгэмжлэлтэй холбоотойгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, урвалж бодис, бичиг хэрэгслийн жагсаалтыг МХЕГ-ын үндэсний лавлагаа лаборатори, НМХГ-ын төв лабораториудад гаргаж өгсний үр дүнд Удирдах байгууллага болох МХЕГ-аас нийт  12.402.500 төгрөгний автоклав, бутлагч, вакум насос, лабораторийн ширээ, аналитик жин, дижитал рефрактометр, поляриметр зэрэг 7 төрлийн багаж, тоног төхөөрөмжийг, НМХГ-аас 1.400.632 төгрөгний автомат пепитек-2 ш, автомат брютек-3ш, дээж зөөх тэрэг, лабораторийн цаг-2ш, эмийн сан-2, мэс хутганы иш-2ш,  термометр, бичгийн хэрэгсэл зэргийг шийдвэрлүүлж авсан.

Ур чадвар, итгэмлэлийн талаар

2008 онд анх удаа СХЗГазрын итгэмжлэлийн хэлтэст ажлаа үнэлүүлж итгэмжлэл авсан. 2011 оны 4-р сард 3 жилийн хугацаатай 2 дахь удаагаа авсан. 2014 оны 6-р сарын 18-нд 4 жилээр итгэмлэлийн гэрчилгээгээ гардаж авсан ба 93.1%-ийн чадамжтай болж 46 төрлийн бүтээгдэхүүнд 618 үзүүлэлтээр MNS-145, MNS/ISO-153, байгууллагын-2 нийт 300 стандарт аргачлалаар итгэмжлэлийн хүрээ тодорхойлогдсон байна.

Санхүүгийн ил тод байдал

Хэлтсийн лабораторид шинжилгээний үзүүлэлтээр нийт 18.115.400 төгрөгний шинжиилгээ хийсэн. Үүнээс төвлөрсөн мөнгөн дүн нь 10.520.600 төгрөг, төлбөргүй шинжилгээ 7.594.800 төгрөг байна.

Шинжилгээнд хамрагдсан нийт дээжийн 27 хувь нь удирдамжтай, 72 хувь нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэний  хүсэлтийн дээж байна. Өнгөрсөн онтай харьцуулахад нийт дээжийн тоо багассан боловч хүсэлтээр авсан дээжийн хэмжээ 67%-иар өссөн байна.