Багануур дүүргийн малд “ШҮЛХИЙ” өвчний давтан вакцинжуулалт хийгдэж дууссан байдалд хяналт хийлээ.

Багануур дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 5 мал эмнэлгийн нэгжүүд нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/935 дугаар захирамжийн дагуу харъяа хорооны төл малд Хятад  улсын үйлдвэрт 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрлэсэн 4235007 цувралын дугаартай “Шүлхий” өвчний вакциныг 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 удаа тарьсан байна. Шүлхийн вакцинжуулалтанд /давхардсан тоогоор/ дүүргийн 737 мал бүхий өрхийн нийт 100814 толгой төл малыг хамруулж, вакцин хийгдсэн  айл өрхийн цуваа гаргаж, малчдаар гарын үсэг зуруулж, тарилга хийсэн тухай актыг бүрдүүлсэн ба вакцинжуулалтын гүйцэтгэл 95,5% байна. Вакцинжуулалтын явц байдал, тарилга хийсэн тухай акт, холбогдох баримт бичгийн бүрдэлтэд хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажил үйлчилгээний тухай улсын байцаагчийн 5 дүгнэлт гаргав.