Багануур хотын үндсэн дүрмийн хэлэцүүлэг амжилттай боллоо

1973836_695439893909917_3846899705462095086_o

Багануур дүүрэг хот болон хөгжих боломжтой хэмээн иргэд үзэж, олон жил хүсэн хүлээсэн. Энэ нь ч улстөрчдийн сонгуулийн гол шоу болж “Бие даасах хот” болгоно хэмээн амласаар олон жилийг үзсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга, НИТХ 2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар батлуулж чадсанаар Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрийн томоохон заалт хэрэгжих боломж бүрдэн Багануур дүүргийн хот болгон хөгжүүлэх “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж өнөөдөр дүүргийн иргэдээр нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж, ДИТХ-ын дарга Р.Өнөржаргал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир болон дүрмийн төслийг боловсруулахад оролцсон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж “Багануур дүүргийн ард иргэд 2006 онд санал асуулга явуулан 95,6 хувийн саналаар хот болох хүсэлтээ тухайн үеийн Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудад хүргүүлж байсан. Хотын үндсэн дүрмийг бүгдээрээ хэлэлцэн баталснаар энэ асуулга биелэлээ олох боломж бүрднэ. Багануур дүүрэг улс, нийслэлийн төсөвт 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлээд, 4,1 тэрбум төгрөгийг буцаан авч байгаа нь хөгжлийн тушаа болж байна. 10 гаруй тэрбум төгрөгийнхөө ядаж тал хувийг өөрсдөө мэддэг, бие даасан статустай байсан бол Багануур хөгжлийн өндөр төвшинд хүрэх боломж байсан. Багануурчууд хот төлөвлөлтөө өөрсдөө хийж, хамтын хүчээр хөгжих боломж, эрх, эдийн засгийн эрх мэдлийг бид өгөхөөр төлөвлөж байна.  Та бүхэн хотынхоо Захирагчийн хүртэл ямар нэгэн намын оролцоогүйгээр өөрсдөө сонгодог болно. Энэ мэт олон давуу тал хотын үндсэн дүрэмд бий” гэдгийг онцлон хэлсэн юм. 1599506_695439927243247_1503677434013956712_o

Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт оролцсон дүүргийн иргэд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, алслагдсан дүүрэг биш хот болон хөгжих боломж, бүтээн байгуулалтандаа оролцох эрх олгож байгаад баяртай байгаагаа ч хотын даргад дуулгалаа. Сүүлийн хоёр жилд хот хэрхэн өнгөө өөрчилсөн шиг Багануурт хөгжил авчирахаар ирсэн хэмээн бэлэгшээх иргэд ч байсан юм. Хотын үндсэн дүрэм нь хотын иргэдийн санал асуулгаар дэмжигдэн батлагдах бөгөөд хотыг үүсгэн байгуулахыг тунхагласан, баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг юм. Иргэд эвлэлдэн нэгдэж, хотыг байгуулахдаа хотын үндсэн дүрмийг боловсруулан баталж, хотынхоо бүрэн эрхийг тогтоож өгснөөр бүхий л асуудлыг удирдан шийдвэрлэх юм байна.

Багануурчууд бид энэ жилдээ багтаан хотын үндсэн дүрмийг хэлэлцэн баталснаар ирэх оны 1 дүгээр сарын дундуур хот болохыг дэмжих эсэх, хотын үндсэн дүрмийг батлах эсэх талаар санал асуулгад оролцон дэмжигдсэн саналаа дүүрэг нийслэлийн ИТХ-аар хэлэлуүүлэн УИХ-аар баталгаажуулах юм. Ингэж гэмээн ирэх жилээс хотын статустай болох нээ.