Багануур хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг маргааш болно

229530_517371761626132_201673089_n

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тусгасаны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулах ажлыг өнгөрсөн онд эхэлсэн. Шат дараатайгаар хийгдэх уг ажилд нийслэлийн иргэдийн саналыг тусгаж  иргэдээс санал авах “Хотын үндсэн дүрэм”-ийн  хэлэлцүүлгийг  11 дүгээр сарын  19-ний өдөр дүүрэгт  зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, дүрэм боловсруулах ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж болон дүүргүүдийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгээр Багануур дүүргийн хөгжлийн төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлага, “Хотын Үндсэн дүрэм”-ийн төслийн танилцуулга, Хотын дүрэм боловсруулах ажлын явц болон дүрмийг баталж, хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, иргэдээс санал авна.  Хэлэлцүүлэг  11 дүгээр сарын 19-ний 10 цагт “Өргөө” соёлын ордонд болно.