Нийтийн тээвэрт шинэчлэл хийлээ

autobusДүүргийн Засаг даргын 2016 хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэддээ ойртуулах, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх зорилт тусгагдсан. Энэ дагуу 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 120 сая төгрөгний өртөгтэйгөөр цоо шинэ дунд оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд оруулж тээвэр зохицуулалтын албанд хүлээлгэн өглөө.

Өмнө нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхдээ хуучин, оруулж ирсэн улсдаа явсан тээврийн хэрэгслийг авчирдаг байсан бол энэ удаа 00 километертэй, цоо шинэ дунд оврын автобусыг оруулж ирснээрээ онцлогтой. Ингэснээрээ ойрын жилүүдэд техникийн эвдрэл гэмтэл гарахгүй байх, зорчигдын ая тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахаар төсвийн хөрөнгийг зарцуулахгүй гээд олон давуу тал бүрдэж байна. 2013 онд 80 сая төгрөгийн өртөгтэй шинэ автобусыг  нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан. Энэ бол дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа хоёрдахь парк шинэчлэлийн томоохон ажил юм.