“Шувуун саарал” цогцолбор Багануурт хөгжлийн шинэ гарцыг бий болгоно

p22-300x134Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 108 жилийн ой тохиож байна. Их зохиолчийн төрсөн нутгийнхан Багануурчууд бид их зохиолчынхоо төрсөн өдрийн тэмдэглэдэг уламжлалаараа энэ жил 18 дахь жилдээ тэмдэглэж түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэ өдрийн хүрээнд орчин цагийн яруу найргийн үндэслэгчийг мөнхлөх ажлыг шат дараатай зохион байгуулж, “Миний нутаг” шүлгийн уралдаан болон хүүхэд залуусын дунд олон тэмцээн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

huuhduud tsetdeg lb39dxme copy p17Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр бол Багануурчууд төдийгүй монголчуудын, яруу найрагт элэгтэй монгол түмний мартах аргагүй тэмдэглэлт өдрүүдийн нэг болж томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсний дотор, Багануур дүүрэгт зохиогддог ажлууд томоохон байр суурийг эзэлсээр ирсэн. Энэ утгаараа өнөөдрийн үйл ажиллагаанд төрийн соёрхолт зохиолч Д.Төрбат, төрийн соёрхолт Д.Нямаа, хөгжмийн зохиолч урлагийн гавъяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү тэргүүтэй зохиолчид  оролцлоо. Жил ирэх бүр Д.Нацагдоржийн монголын уран зохиол төдийгүй нийгэм улс төрийн амтдралд оруулсан хувь нэмэр үнэлэгдэж байгаа энэ үед дүүргийн төр захиргааны байгууллагын санаачлагаар “Шувуун саарал” цогцолборыг байгуулахаар шийдвэрлэж, өнөөдөр иргэддээ нээлттэй танилцууллаа. Түүхэн их хүнийи өлгий нутгийн иргэд гэдгээрээ бахархаад зогсохгүй, түүний нэрэмжит томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүснээрээ дүүрэг маань аялал жуулчлалын төв болоод зогсохгүй иргэдийн ажилтай орлогтой байх томоохон боломж ийнхүү нээгдэж байгаа юм.

Leave a Reply