Багануурын хөлбөмбөгчид олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

15473_728468403906302_5742263718049647607_n

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг DEREN CUP хөлбөмбөгийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн энэ жил зургаа дахь жилдээ Улаанбаатар хотноо амжиллттай боллоо. DEREN СUP-2014 тэмцээнд МУ-ын 58 баг Орос улсын 12 баг оролцсон бөгөөд  спортын мастер Д.Зоригоо дасгалжуулагчтай Багануурын баг 12 насны ангилалд түрүүлж алтан медаль цомын эзэд болжээ. Мөн Б.Амартүвшин О.Сүххуяг нар шилдэг хаалгач болсон байна.  Олон улсын тэмцээнд амжилт гаргаж дүүргийнхээ нэрийг өндөрт өргөөд ирсэн тамирчид Монголын хөлбөмбөгийн холбооны Багануур дахь салбар зөвлөлийн тэргүүн, Дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид амжилтаа танилцуулан авчирсан медалаа гардууллаа.  Дүүргийн Засаг дарга, Хөлбөмбөгийн холбооны Багануур дахь салбарын тэргүүн Б.Бямбадорж улс болон дүүргийн шигшээ багт  тоглож байсан сайн хөлбамбөгчдийн нэг байсан байна.