Захиргааны хэрэг бүртгэлт явуулдаг албан тушаалтнууд, улсын байцаагч нарын зөвлөгөөнд оролцлоо.

Багануур дүүрэгт Захиргааны хэрэг бүртгэлт явуулдаг 87 эрх бүхий албан тушаалтнууд байдаг бөгөөд Багануур дүүргийн 3 дугаар Прокурорын газар, НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран захиргааны хэрэг бїртгэлт явуулдаг эрх бүхий албан тушаалтнууд, улсын байцаагч нарын зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.
Тус зөвлөгөөн нь захиргааны хэрэг бүртгэлт явуулдаг эрх бүхий албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, зөвлөгөө өгөх, хамтын үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэгдлээ. Тус зөвлөгөөнд 14 байгууллагын 58 албан хаагчид хамрагдав. Татварын хэлтсийн эрх бїхий 10 улсын байцаагч оролцсон байна. 2014 оны эхний 9 сарын байдлаар 458 зєрчилд 30896.0 сая тєгрєгийн їїнээс татварын хэлтэс 89 зєрчилд 8036.0 сая тєгрєгийн торгууль ногдуулж, тєсєвт тєвлєрїїлсэн байна. Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж тус зөвлөгөөнд оролцож санал бодлоо солилцлоо.Цаашид улирал тутам уг зөвлөгөөнийг хийж байхаар боллоо.

20141028_101511

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

New layer…