ТАМХИНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ
ХҮСЭЛТЭЙ ААН, ИРГЭДИЙН АНХААРАЛД !
Хүсэлт гаргагч нь:
1.“Тамхины хяналтын тухай” хуультай танилцах ёстой. /Хууль журмыг ЗДТГ-ын мэргэжилтэн Энхтунгалагаас авч танилцаж болно.
2. Дараа нь тусгай зөвшөөрлийн хураамж, маягтын үнийг банкинд тушаана.
3. ААН нь албан хүсэлт гарган ЗДТГ-ын бичиг хэргийн эрхлэгчид өгнө. /хураамжийн тасалбар хавсаргана/
4. Иргэн нь өргөдөл бичиж ЗДТГ-ын Өргөдөл гомдол хүлээн авах мэрэгжилтэнд өгнө. /хураамжийн тасалбар хавсаргана/
Хүсэлт, өргөдөл зэрэгт дараах асуудлыг тусгана.
Үүнд:
– Нэр,
– Байршил,
– оноосон нэр,
– үйлчилгээний чиглэл,
– ААН-ийн гэрчилгээний дугаар, /Иргэн ригестрийн дугаар/,
– тамхины хяналтын хуулийг судласан эсэх ,
– сургуульд хир ойр болох талаар,
– Утасны дугаарууд
“Тусгай зөвшөөрөл гарсныг ЗДТГ-аас ААН, иргэнд утасдаж мэдэгдэнэ. Тиймээс утасны дугаараа тодорхой бичнэ үү?
1. Тусгай зөвшөөрлийн хураамж: 250,000 төгрөгийг
Хаан банк Татварын хэлтсийн 575 002 4985 дансанд
2. Гэрчилгээний хэвлэлийн зардал 3000 төгрөг
Хаан банк хэвлэлийн Аурагдезайн ХХК 5750530991 дансанд
Нийт 253,000 төгрөг тушаана.
Лавлах утас : 7021-0207, 9904-8518, 9607-8489