Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл гомдлын 3 дугаар улирлын шийдвэрлэлтийн мэдээ

Untitle11

3 ДУГААР УЛИРЛЫН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны байдлаар нийт 2802 өргөдөл санал хүсэлт гомдол ирсэн байна.

Ангилал:

  1. Гэр хүссэн-224
  2. Мөнгөн тусламж хүссэн-100
  3. Газар хүссэн-170
  4. Ажил хүссэн-187
  5. Бусад-78
  6. 70214444 тусгай дугаарын утсаар-17
  7. Саналын хайрцаг-4
  8. Дүүргийн 5 хороонд-2022

Шийдвэрлэлтийн байдал:

  1. Гэр хүссэн 218 өргөдлийг 2014 оны гэр хүссэн иргэдийн дараалалд бүртгэж хуулийн хугацаанд хариуг өгсөн ба 6 өргөдлийн шийдвэрлэлтийн хугацаа болоогүй байна.
  2. Мөнгөн тусламж хүссэн 100 өргөдөл ирсэн ба иргэдийн материалыг 14 хоног болгон хуралддаг удирдлагийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж нэн шаардлагатай, хүнд өвчтэй, ар гэрийн гачигдалтай 42 иргэнд 50,000 – 500,000 төгрөг хүртэлх мөнгөн тусламж үзүүлсэн ба 36 иргэний өргөдлийг УЗХ-аар хэлэлцэж дэмжигдээгүй учир боломжгүй хариуг мэдэгдэж хаасан.  20 иргэний өргөдлийн шийдвэрлэлтийн хуулийн хугацаа болоогүй байна.
  3. Газар хүссэн 170 иргэний өргөдөл холбогдох материалыг дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд шилжүүлсэн.
  4. Ажил хүссэн 187 өргөдөл ирсэн ба 2014 онд дүүрэгт ашиглалтанд орох 3 цэцэрлэгт ажилд орох хүсэлтэй 82 иргэний өргөдөл холбогдох материалыг дараалалд оруулан бүртгэсэн ба 12 өргөдлийн шийдвэрлэлтийн хугацаа болоогүй байна.
  5. Бусад буюу цаг үеийн асуудал, худалдаа үйлчилгээ, дэд бүтэц, зам тээвэр барилга хот байгуулалттай холбогдолтой 78 өргөдлийн 67 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн ба 11 өргөдлийн шийдвэрлэлтийн хугацаа болоогүй байна.
  6. 70214444 тусгай дугаарын утсаар 17 санал хүсэлт ирсэн ба тухай бүрд нь шийдвэрлэж иргэнд хариуг мэдэгдсэн.
  7. Саналын хайрцагаар 4 хүсэлт ирсэн ба тухай бүрд нь шийдвэрлэж иргэнд хариуг мэдэгдсэн. Саналын хайрцагаар ирүүлж байгаа санал хүсэлт гомдлын нэр хаяг холбоо барих утас тодорхой бус байдаг учраас ирсэн ихэнх санал хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байдаг учир удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж саналын хайрцагнуудыг хурааж авсан.
  8. Дүүргийн 5 хороонд 2022 өргөдөл хүсэлт ирсэн ба компьютер скайнер техник тоног төхөөрөмжөөр хангагдаагүй учир  http://smartcity.mn/ цахим хуудсанд бүртгэх боломжгүй байгаа тул тухай бүрд нь хорооноос тодорхойлолт хийж холбогдох байгууллагад уламжилж байна. Уламжилсан өргөдлүүдийг албан байгууллагаар авч үзвэл Засаг даргын Тамгын газар 102, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 1739,  Нийгмийн даатгалын хэлтэс 87,  Иргэний бүртгэлийн хэлтэст 40, Өмч, Газрын харилцааны алба 6, Авто-жим НӨҮГ 13, Цагдаагийн хэлтэс 14, Хөдөлмөрийн хэлтэст 4,  Боловсролын байгууллагуудад 7, бусад байгууллагуудад /Банк, нотариат/ 10 өргөдөл бүртгэгдсэн байна. Үүнээс ЗДТГ, НХҮХ, НДХ, ИБХ, ӨГХА, ХХ зэрэг байгууллагууд http://smartcity.mn/ цахим хуудсанд тухай бүрт нь бүртгэж өргөдлүүдийг шийдвэрлэж байна. Авто-жим НӨҮГ, Цагдаагийн хэлтэс, Сургууль цэцэрлэгүүд, Банк, Нотариат зэрэг газрууд үйлчилгээ хэлбэрээр иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэж байна.