ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Нэг. Төсөл сонгон шалгаруулах тухай үндсэн мэдээлэл:
1.1 Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зарим заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/410 дугаар захирамжаар дараахь газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн;
1.2 Эзэмшүүлэх газрын байршил, хил заагийг харуулсан тойм зураг, схем;

Үүнд:
Байршил 1.        1-р хороо, Сургалтын задгайн баруун урд талд амралт зугаалга, ногоон байгууламж бүхий тоглоомын талбай байгуулах зориулалтаар 7000 м2 газар.

DSC03046 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байршил 2.        3-р хороо, Замчин хэсэгт дээрээ тоглоомын талбайтай газар доорхи автомашины гараж байгуулах зориулалтаар 2000 м2 газар.

22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байршил 3.        3-р хороо, Нугын тал хэсгийн урд мах ногооны зоорь байгуулах зориулалтаар 2000 м2 газар.

Òºñºë 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байршил 4.        4-р хороо, “Маргад өгөөж” амралтын газрын урд талд хүүхдийн эко зуслан байгуулах зориулалтаар 3000 м2 газар.

4 4

 

 

 

 

 

 

 

1.3

 

 

 

 

 

 

 

 

 

Шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа;

2014 оны 11-р сарын 10-ны өдрийн 1000 цагаас 2014 оны 11-сарын 28-ны өдрийн 1700 цаг хүртлэх хугацаанд;

1.4  Төслийг хүлээн авах газрын тодорхой хаяг, харилцах утасны дугаар;

Багануур дүүргийн 1-р хороо, Засаг даргын тамгын газар, Өмч, Газрын харилцааны албаны байранд.
Харилцах утас: 70212450, 70212255;

Хоёр. Төсөл сонгон шалгаруулалтад оролцох сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан ерөнхий нөхцөл, шаардлагыг хангасан байвал зохино:

2.1    Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмших газарт барих барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн эх загвар /эскиз/ зураг.

2.2     Барилга байгууламжийн гадна тохижилт, зам талбайн эзэлхүүн төлөвлөлтийг харуулах

2.3    Барилга байгууламжийн инженерийн хангамжийн ерөнхий шийдлийг тодорхойлсон байх
2.4 Барилгын өнгө, фасадны шийдэл орчин үеийн өнгө төрхтэйгээс гадна архитектурын өвөрмөц шийдлийг тусгасан байна.
2.5 Барилга байгууламжийг барих хугацаа;

2.6 Төсөл нь газрыг эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил, үйлчилгээний чиглэлд нийцсэн байх;

2.7 Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;

Санхүүгийн чадварыг тодорхойлох харилцагч банкнаас өрийн болон зээлийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн баталгаа, хадгаламжийн үлдэгдэл зэргийн хуулггийг ирүүлэх,
2.8  Төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх;

2.9  Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх.
2.10 Оролцогчид нь төслөө битүүмжилж дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд шуудангаар ирүүлж болно.

2.11 Оролцогч нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон төсөл шалгаруулалтад ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

Багануур дүүргийн Өмч, Газрын харилцааны алба