”МОНЦАХИМ” ХХК-Д ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

10733762_1488612521409380_7804633296085469692_oМЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС БАГАНУУР ДҮҮРГИЙН ”МОНЦАХИМ” ХХК-Д ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.
“Мон цахим” ХХК- нь 2014 оны 11 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдлын аян” зарласантай холбогдуулан тус компаний хүсэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөвлөн туслах арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд “Мон цахим” ХХК-ий 39 ажилтан албан хаагч оролцож хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, Эрхзүйн мэргэжилтэн Ч.Улаанхүү нар “Дотоод хяналт”-ын талаар мэдээлэл хийж Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ч.Ариунбаатар “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Будхүү “Хөдөлмөрийн эрүүл ахуй”, “Хүнсний чанар, аюулгүй байдал”-ын хүрээнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

10293575_1488612254742740_6348961503987832562_o

10669008_1488612301409402_7446180881869010724_o

10714071_1488612458076053_7392184731227155997_o