Нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

10499550_1486058708331428_2265421404952157453_oБагануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, НМХГ-ын дэд дарга П.Бат-Эрдэнэ нарын хамтран баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдааны, үдийн цай хэрэгжүүлэгч ААНБ, иргэд, Хороодын Засаг дарга нар, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн эмч багш нар нийт 102 хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт ДИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг даргын орлогч Г.Цамбагарав, ҮТҮХ-ийн дарга Ж.Эрдэнэбаяр, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ш.Ижилбаяр нар оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжүүлэгч “Агаржин”, “Чанар мандал” ХХК-иуд хоол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дээжээрээ үзэсгэлэн гаргаж ажлаа сурталчиллаа.

1899502_1486058938331405_8084189431136317256_o

10712614_1486058601664772_4315429971243407436_o

1926241_1486058701664762_685371289059705954_o

10547726_1486058848331414_37423980407683607_o