Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дүрэм

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 Дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс /цаашид хэлтэс/ УИХ ЗГ-ын хууль,тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж хяналт тавих, дүүргийн төр, захиргааны байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах,Тамгын газрын хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй Тамгын газрын тэргүүлэх нэгж мөн.
1.2 Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол улсын үндсэн хууль,засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удидлагын тухай хууль, төрийн албаны тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжууд засгийн газар, Нийслэл , дүүргийн ИТХ-ын шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Дүүргийн засаг даргын Тамгын газрын дүрэм болон энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.
1.3 Хэлтэс нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хэлтсийн даргын удирдлагын дор өдөр тутмын үйл ажиллагаа явуулна. Засаг даргын Тамгын газрын даргад ажлаа тайлагнана.
1.4 Хэлтэс нь Тамгын газрын албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг хэргэлэнэ.

Хоёр.Хэлтсийн үүрэг:

2.1 Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс алба, байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагаа, дүүргийн ИТХ-ын тогтоол, дүүргийн Засаг даргын захирамж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дүүргийн нийгэм эдийн засгийн тухайн жилийн зорилтод хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах, Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.
2.2 Хэлтэс нь хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох, дүүргийн Засаг даргыг үнэн зөв, цаг үеэ олсон зөвлөгөө бүх талын мэдээллээр хангаж ажиллана.
2.3 Хэлтэс нь дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, жилийн ажлын чиглэл төлөвлөгөөг боловсруулан хяналт тавьж хэрэгжүүлэн дүүрэг ,хэлтэс, дэргэдэх хэлтэс, харьяа байгууллагуудын ажлын тайланг нэгтгэн дүгнэлт хийж, цаашдын зорилтыг тодорхойлон санал дэвшүүлж ажиллана.
2.4 Хэлтэс нь байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажлын байр /албан тушаал/-ын ажлын чиглэлийг боловсруулж хүний нөөцийн бодлогыг хариуцан хэрэгжүүлнэ.
2.5 Хэлтэс нь удирдах ажилтан, төрийн албан хаагчдын сургалт зохион байгуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан бэлтгэх дадлагажуулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах.
2.6 Хэлтэс нь төрийн албаны хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар гарсан стандарт, заавар журмыг биелүүлж, мөрдүүлэх.
2.7 Хэлтэс нь дүүргийн төр захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшин, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг үнэлж, дүгнэх асуулдлыг арга зүй, удирдлагаар хангах, зэрэг дэв олгуулах, тангараг өргүүлэх, мэргэшлийн шалгалт өгүүлэх ажлыг зохион байгуулна.
2.8 Хэлтэс нь дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хуралдааныг дэгийн дагуу явуулж, Засаг даргын захирамж боловсруулан гаргаж, үндсэн нэгжид хүргүүлэн дүүргийн төр , захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах албан тушаалтны шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулж, өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавьж биелэлтийг тооцож ажиллана.
2.9 Хэлтэс нь дүүргийн төр захиргааны байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, дэвшүүлсэн зорилт тулнамдсан асуудлыг хот дүүргийн радио телевиз сонин хэвлэлээр шуурхай, сурталчилан иргэдийн идвэх санаачилгыг өрнүүлж ажиллана.
2.10 Хэлтэс нь Тамгын газрын архив, албан бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс амаар болон бичгээр гаргасан албан бичиг, захидал хүсэлт, өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, хариу мэдэгдэх
2.11 Хэлтэс нь дэргэдэх хэлтэс харьяа газар байгууллагын удирдах ажилтан, төрийн албан хаагчдын тоо бүртгэл хувийн хэрэг бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээг нэгтгэн гаргана.
2.12 Хэлтэс нь хороодын ажлын алба, ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах
2.13 Хэлтэс нь хүн амын иргэний бүртгэлийн бодлого боловсруулах, хяналт тавих, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
2.14 Төрийн дээд шагнал, одон медаль, ЗГ-ын хүндэт өргөмжлөл салбарын байгуулагуудын шагнал, Нийслэл дүүргийн ЗД-ын шагналаар шагнаж урамшуулах, санал дүгнэлт, хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу боловсруулан ,дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хураль, ИТХ-ын Тэргүүлэгчид оруулж шийдвэрлүүлнэ.
2.15 Тамгын газрын хэлтсүүдийн ажлыг уялдуулан зохицуулах, бичиг баримт албан хэргийн хөтлөлтийг боловсронгуй болгох, албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, ажлын б тээмжийг сайжруулах, арга барилгыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулна.
2.16 Тамгын газрын албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг гаргаж батлуулах.

Гурав. Хэлтсийн эрх:

3.1 Хэлтэс нь УИХ, ЗГ-аас баталсан хууль, тогтоомж, Нийслэлийн дүүргийн ИТХ-ын тогтоол, дүүргийн Засаг даргын захирамж, үйл ажиллгааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн тухайн жилийн зорилт, Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг төр, захиргааны байгууллагуудад шалгаж танилцах, үйл ажиллагаанд нь хяналт шинжилгээ, мониторингийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, илэрсэн дутагдлыг арилгуулна.
3.2 Хэлтэс нь төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудлаар ТГ-ын хэлтсүүд,Засаг даргын дэргэдэх хэлтэс алба байгуулагаас шаардлагатай мэдээ,танилцуулга,үүрэг даалгаврын биелэлт, холбогдох судалгаа лавлагаа материалыг шаардаж гаргуулан авна.
3.3 Хэлтэс нь дүүргийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг бусад хэлтэстэй хамтарч үнэлж дүгнэх арга хэмжээг хариуцан зохион байгуулна.
3.4 Хэлтэс нь ТАХ-дыг аливаа улс төрийн нам, хүчнээс ангид, авилгал, хээл хахуульд авталгүй, үнэнч шуудрага ажиллах, төрийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах.
3.5 Хэлтэс нь дүүргийн ЗД-ын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудал болон Засаг даргын захирамжинд санал дүгнэлтээ гаргана.
3.6 Хэлтэснь ТАХ-дын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод болгох, ажлын арга барилыг сайжруулах, ажлын байранд нь сэлгүүлэн ажиллуулах асуудлыг зохион байгуулна.
3.7 Хэлтэс нь төрийн захиргаа, удирдлага зохион байгуулалтын асуудлаар онол арга зүйн хурал, семинар зөвлөлгөөн сургалт зохион байгуулах
3.8 Ажлын амжилт гаргасан албан тушаалтныг шагнаж урамшуулах, ажлын хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах талаар санал боловсруулах, удирдлагын шийдвэр гаргуулна.
3.9 Хэлтэс нь эрхэлсэн ажлын хүрээнд ажлын дутагдал доголдлыг арилгуулах, ололт амжилтыг дэлгэрүүлэх, асуудал дэвшүүлэх чиглэлээр ажиллах.

Дөрөв. Хэлтсийн удирдлага зохион байгуулах

4.1 Хэлтэс нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллаж, улирал, хагас, бүтэн жилээр ажлын тайлан бичиж, төлөвлөгөний биелэлт гаргана. Тамгын газрын жилийн үйл ажиллгааны чиглэлийг нэгтгэн боловсруулж батлуулах хяналт тавьж мөрдөнө.
4.2 Хэлтсийн дарга нь мэргэжилтэнгүүдийг удирдлагаар хангаж ажиллах ба мэргэжилтэнгүүдийн ажлын байрны чиг үүргийн хэрэгжилт, дүрмээр хүлээсэн үүргийн биелэлтэнд хяналт тавьж ажиллана.
4.3 Хэлтсийн дарга мэргэжилтнүүдийн ажилд дүгнэлт өгөх, урамшуулах болон сахилгын шийтгэл оногдуулах талаар ЗДТГ-ын даргад санл дэвшүүлэх
4.4 Хэлтсийн дарга холбогдох хууль тогтоомж, энэ дүрэм, Нийслэл, дүүргийн Засаг даргаас өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу хэлтсийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан батлуулж, тэдний өдөр тутмын ажлыг шуурхай удирдлагаар ханган уялдуулж, цаг үеийн ажлыг шуурхай зохион байгуулж, дор дурдсан эрх эдэлж үүрэг хүлээнэ. Үүнд:
а/ ажилтан бүртэй үр дүнгийн гэрээ байгуулж, улирал, хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллуулж, улирал, хагас, бүтэн жилээр ажлын тайланг гаргуулж, мэргэшлийн ур чадварыг үнэлнэ.
б/ хэлтсийн жил, улирлын төлөвлөгөө, тайлангийн боловсруулалт хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг гаргуулан дүгнэж ажиллна.
в/ хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулж хууль тогтоомж, шийдвэр ЗД-ын үйл ажиллгааны мөрийн хөтөлбөр, захирамж, тухайн жилийн зорилт, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд хэлтэсийн ажилтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг гаргуулж дүгнэж ажиллана.
г/хэлтсийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хөтөлбөр,төсөл захирамж зэрэг баримт бичгийн төсөл боловсруулж шийдвэрлүүлнэ.
д/Тамгын газрын нэрийн өмнөөс дүүргийн нутаг дэвсгэр дэх Төрийн болон Төрийн бус байгуулага аж ахуй нэгж иргэдтэй харилцан ажиллана.
е/хэлтэсийн ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, сахилгын арга хэмжээ авах, гадаад дотоодод сургалтанд хамруулах асуудлаар удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх.
4.4 Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ТГ-ын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн жил, хагас жилийн ажлын тайланг Нийслэлийн ЗДТГ-т зохих хугацаанд нь явуулна.
4.5 хэлтсийн эрх хэмжээнд багтах асуудлаар хэлтэсийн шуурхай зөвлөгөөнийг 7 хоног тутамд хийж, дүүргийн үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах хариуцлагатны шуурхай зөвлөгөөн, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх болон хэлтсийн ажилтнуудаас хариуцан гүйцэтгэх цаг үеийн ажил, албан хаагчдын ёс зүй, хариуцлага санаачлага, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын арга барил, үр нөлөөг сайжруулах асуудлыг хэлэлцэж тэмдэглэл хөтлөнө.
4.6 хэлтсийн зөвлөгөөнөөр дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэлтсийн албан хаагчийн мэдээлэл сонсголыг авч хэлэлцэж болно.
4.7 хэлтэс нь ажилтнуудынхаа мэдлэг мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг, ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүй зохион байгуулж ахмад залуу болон ажлын дадлага туршлагатай хослуулан ажиллуулах, харилцан туслалцах ажлыг аль болох үр дүнтэй хэрэгжүүлнэ.
4.8 хэлтэс нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэр, ахуй амьдралд нь туслалцаа үзүүлэх, хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн арга хэмжээг санаачлан бие даан зохион явуулах, Тамгын газарт санал болгох зэргээр санаачилгатай ажиллана.

 

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС