Багануур дүүрэг оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоно

gazar

Хүн бүр хүссэн газраа бурхан  болоочоо нутаглуулсаар  жил ирэх тусам оршуулгын газар хаяагаа тэлж замбараагаа алдахад ойрхон болоод байна. Эзэнгүй айл шиг энэ дүр төрхийг  энэ жилээс цэгцэлж зөвшөөрсөн газарт дүрэм журамын дагуу бурхан болоочоо нутаглуулдаг болох  дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй  болгох ажлыг дүүргийн Засаг дарга түүний ажлын албанаас санаачлаад байна.  Оршуулгын газрын үйл ажиллагаа тохижилтыг “Автожим” ОНӨҮГазар хариуцан ажиллуулахаар ажлаа эхлээд байна. Өөрөөр хэлбэл нас барсны гэрчилгээг иргэний бүртгэлээс авсаны дараа “Автожим” ОНӨҮГ-аар газраа заалгуулах дараалаар явагдах нээ. Хэд хэдэн газар бий болсон оршуулгын газрыг нэг газар төвлөрүүлж Нарангийн цаад энгэрт тавихийг хориглоод байна. Зөвшөөрөл аваагүй тохиолдолд нүүлгэн шилжүүлэх хүртлэх арга хэмжэээг авах юм байна. Олон улсын жишигт нийцсэн энэхүү дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдвал хотын өнгө үзэмжид мэдэгдэхүйц өөрчлөлт гарч,  агаар, хөрс, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж албаны хүмүүс мэдэгдэж байна. Мөн оршуулгын газар дахь нас барагсдын мэдээллийн санг бий болгож, оршуулгын газар эмх замбараагүй тэлэх асуудлыг хязгаарлах юм. Өнөөдөр манай орны хувьд оршуулгын уламжлалт болон чандарлах хоёр хэлбэрээр явагдаж байгаа ба талийгчийг хэрхэн нутаглуулах нь ар гэрийнхнийх нь сонголтоор шийдэгддэг. Одоогоор 28.5 хувь нь чандарлах хэлбэрийг сонгодог байна харин үлдсэн хэсэг нь уламжлалт аргаар оршуулдаг байх нь тиймээс оршуулгын газрыг эмх замбаратай болгох нь эзэнтэй хотын эхлүүлэх нэн тэргүүний ажил болоод байгаа юмаа.