СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр болон бусад газруудаар Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн нэрийг барьж хяналт шалгалт хийх нэрийдлээр бусдаас мөнгө, дээжинд хамруулна гээд хүнсний бүтээгдэхүүн болон бичиг баримтыг авч явсан хэрэг гарсан тул та бүхэнд СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэж байна.

Та бүхэн тухайн шалгалтаар явж байгаа улсын байцаагчаас хяналт шалгалт хийх удирдамж, улсын байцаагчийн үнэмлэх болон бусад бичиг баримттай танилцаж байх шаардлагатай байна. Улсын байцаагчийн үнэмлэх удирдамжгүй хяналтаар явж байгаа гэх этгээд таарвал хяналт хийлгэхгүй байх Цагдаа болон Мэргэжлийн хяналтын хэлтэст даруй мэдэгдэх нь зүйтэй. Та бүхнийг МХХ-тэйгээ байнга хамтран ажиллаж аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС