Засаг дарга тээвэрчидтэй уулзлаа

jolooch

Улаанбаатар хотоос алслагдсан Багануурчууд хот хоорондын зорчигч тээврийн унаагаар нийслэл хотыг зорьдог. Багануур талаасаа UNITED BRA хоршооны Том оврын автобус 6, микро автобус 20 гаруй, суудлын авто машин 30 нийт 60 орчим тээврийн хэрэгсэл үйлчилдэг байна. Эдгээр тээврийн хэрэгсэл зөвшөөрөлтэй, тодорхой стандарт шаардлагийг хангасан тээврийн хэрэгсэл байдаг учраас зорчигчидын аюулгүй байдал хамгаалагдсан байдаг гэдгийг алба хариуцсан удирдлагууд онцолж байгаа. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг UNITED BRA хоршоонд харъяалагдах жолооч нарыг Дүүргийн  Засаг дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр  жолооч нарын зүгээс тээврийн хэрэгсэлийн авто зогсоолыг нүүлгэж хуучнаар Хэрлэн худалдааны төвийн өмнөх зогсоолоос үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаа, хулгайн тээврийн хэрэгсэлтэй тэмцэх хэрэгтэй байгаа зэрэг саналуудыг онцолж байлаа. Харин дүүргийн удирдлагийн зүгээс иргэд аюулгүй амгалан зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь төр захиргааны үүрэг тиймээс 11-р сарын 1-нээс 12-р сарын 1 хүртэл хулгайн тээвэртэй тэмцэх аяныг ЗДТГ, Цагдаагийн хэлтсийн ЗХАБХангах тасаг, Тээвэр зохицуулалтын алба хамтран өрнүүлнэ, Харин зогсоолыг өөрчлөх тухай саналыг ирэх долоо хоногийн Засаг Даргийн зөвлөлийн хурлаар шийдэж хариуг гаргана гэдгээ хэллээ. Засаг Дарга:  жолоочид та бүхэн иргэдийн эрүүл мэнд, амь насыг хариуцдаг чухал хүмүүс. Тиймээс та бүхэнд хариуцлагатай байж ажлаа сайн хийхийг санууллаа. Уулзалтын төгсөлд жолооч нарын зүгээс урьд өмнө нь Засаг Дарга тээврийн салбарынханыг хүлээн авч уулзаж байсан түүх байхгүй, бидний зовлон жаргалыг сонсож хамтран ажиллахаа илэрхийлсэнд баяртай байна гэдгээ хэлж байлаа.

Leave a Reply