Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу тамхиний хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02-03/539 дугаартай “Тамхины хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 25 хүнсний объектын үйл ажиллагаанд хяналт хийлээ. Хяналтаар БНСУ-аас импортлосон ESSE LIGHTS, ESSE CHANGE 2 төрлийн тамхи худалдаалж байсан 13 зөрчлийг илрүүллээ. Хяналтын явцад импортоор оруулж ирсэн 2 нэр төрлийн 425 хайрцаг, 1130300 төгрөгийн янжуур тамхи худалдаалж байсныг хураан авч устгалын актыг үйлдлээ.

10700490_1485114205092545_6054855164941844573_o  10415724_1485114268425872_7242268975087780881_n

Leave a Reply