Нийслэлийн тухай дууны уралдаан Засаг даргын ивээл дор амжилттай боллоо

duuu

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн тухай дууны уралдааныг зохион байгууллаа. Уралдаант тоглолтонд Багануур дүүргийн хороод, Дулааны станц, БНХК, Онцгой байдлын хэлтэс, Гүн налуутай цогцолбор сургууль, 125-р сургууль, СӨХ-д зэрэг аж ахуйн нэгж байгуулагын төлөөлөл дүүргийн авъяастануудаас бүрдсэн 20 гаруй оролцогч авъяас чадвараараа өрсөлдлөө. Уралдааны тэргүүн байранд Хилийн цэргийн 0252-р ангийн дуучин Баярсайхан шалгарсан бол дэд байранд БНХК-ийн дуучин Мөнхбаяр, гутгаар байранд дүүргийн залуу дуучин Алтанхуяг нар шалгарлаа. Тэгвэл энэхүү уралдааны  тусгай байранд залуу дуучин Баянхангай, үзэгчдийн нэрэмжит шагналаар залуу дуучин Нарангарав нар тус тус шалгарч дүүргийн Засаг даргын нэрэмжит шагнагдлаа. Нийслэлийн тухай дууны уралдааныг Багануур дүүрэг 2-дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн Багануур дүүргийн үзэгчдийн халуун алга ташилтан дор уралдаан амжилттай явагдаж нийслэлийн түүхт 375 жилийн ойн баяр дээрээ баяр нэмлээ.

Leave a Reply