Багануур дүүрэгт Захиргааны хэрэг бүртгэлт явуулдаг албан тушаалтнууд, улсын байцаагч нарт зөвлөгөөн зохион байгууллаа.

Багануур дүүрэгт Захиргааны хэрэг бүртгэлт явуулдаг 87 эрх бүхий албан тушаалтнууд байдаг бөгөөд Багануур дүүргийн 3 дугаар Прокурорын газар, НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ хамтран ЗХБ явуулдаг эрх бүхий албан тушаалтнууд, улсын байцаагч нарын зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.

Тус зөвлөгөөн нь захиргааны хэрэг бүртгэлт явуулдаг эрх бүхий албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, зөвлөгөө өгөх, хамтын үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэгдлээ. Тус зөвлөгөөнд 14 байгууллагын 58 албан хаагчид хамрагдав. Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж тус зөвлөгөөнд оролцож санал бодлоо солилцлоо. Цаашид улирал тутам уг зөвлөгөөнийг хийж байхаар боллоо.

10003982_1485099705093995_9015819137913956076_n

10688345_1485099561760676_8940709674804875844_o 10477553_1485099745093991_3850700930372879341_o 10626300_1485099605094005_1645263468633616345_o

Leave a Reply