Багануур дүүргийн 4-р хорооны танилцуулга

           Тус хороо нь Нийслэлийн ИТХ-ын 2000 оны 33-р тогтоол, Дүүргийн ИТХ-ын 2001 оны 03-р тогтоолоор 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 4-р хороо шинээр байгуулагдсан билээ. Хорооны анхны Засаг даргаар Цэдэнням овогтой Балдансүрэнг томилжээ.  2003-2009 онд хорооны Засаг даргаар Дэндээгийн Батнасан, 2009 оноос хойш одоог хүртэл Жамъянгийн Мөнхцэцэг ажиллаж байна.

           Хорооны иргэдийн нийтийн хурлын  даргаар Цэвээндоржийн Нямцэрэн 2001-2009 онд,  2009-2012  онд  Дэндээгийн Батнасан,  2012 оноос хойш Отгонбаярын Мөнхсайхан  ИНХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.

           Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/48 тогтоол , Дүүргийн Засаг Даргын  А/10 захирамжаар тус хороог  хоёр хувааж,  Жаргалант, Рашаант, Байдлаг, Хэрлэн, Тогос-Уул, Хөдөө хэсгүүд харъяалагдах болсон.

           Тус хороо нь 1362 өрхийн 4946 хүн амд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ-2, адуу 2440, үхэр-2008, хонь-17430, ямаа-11044 тоологдсон байна.

           Тус хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэг, зохион байгуулагч Б.Цогзолмаа, нийгмийн ажилтан Б.Ууганбаяр, Улсын бүртгэгч З.Алтанцэцэг, НХҮХ-ийн мэргэжилтэн Д.Энхбаяр, Хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Баттүвшин, Олон Нийтийн цагдаа Д.Гонгор, Жаргалант хэсгийн ахлагч Г.Оюунчимэг, Рашаант хэсгийн ахлагч С.Содонгэрэл, Байдлаг хэсгийн ахлагч Д.Энхцэцэг, Хэрлэн хэсгийн ахлагч Ч.Саранцэцэг, Тогос уул, хөдөө хэсгийн ахлагч Б.Нацагням, жижүүр Р.Баттогтох, Г.Баярмагнай, Батбаяр, М.Шинэбаяр, үйлчлэгч Б.Доржсүрэн  нар төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэн ажиллаж байна.

           Манай хороо нь 2009 онд Нийслэлийн “Тэргүүний хороо”, 2010 онд дүүргийн “Тэргүүний хороо”, 2011 онд “Хүүхдэд ээлтэй хороо”, “Сайн үйлстэн шилдэг хамт олон, 2013 онд ЗДТГ-ын “Шилдэг хороо”-гоор тус тус шалгарсан амжилттай ажиллаж байгаа хамт олон юм.

Leave a Reply