List/Grid

Daily Archives: 5:02 pm

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 92 ЖИЛИЙН ОЙН ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА. 	 Энэхүү баярыг дүүргийн хэмжээнд байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд тэммдэглэн өнгөрүүлдэг ба өнөөдөр баярын хурлыг зохион байгууллаа. Хурлыг  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга  П.Баттүшиг нээж ИТХ-ын дарга С.Даваасүрэн мэндчилгээ дэвшүүллээ. ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа “Багануур дүүргийн архивын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт илтгэл тавьсан юм.  Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан архивын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, идэвх санаачилгатай ажилласан ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. “Нийслэлийн архивын газрын өргөмжлөл”-р Нийгмийн даатгалын хэлтсийн даргын туслах,  бичиг хэрэг Б.Отгонцэцэг “Нийслэлийн архивын газрын өргөмжлөл”-р Соёлын ордоны архив, бичиг хэргийн ажилтан Ц.Энхбилгүүн Багануур дүүргийн Засаг даргын “Баярын бичиг-ээр  Багануур үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ-ын архив, бичиг хэрэг гадаад харилцаа хариуцсан ажилтан М.Мөнхдулам Багануур-Ус ААТҮГ-ын даргын туслах архив, бичиг хэрийг ажилтан Т.Мөнхжаргал 142 дугаар цэцэрлэгийн архив, бичиг хэргийн ажилтан Ц.Аззаяа нар шагнагдсан. Мөн 4 жил тутамд зохион байгуулагддаг Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт амжилттай  дүн үзүүлсэн  тэргүүний байгууллага, ажилтан албан хаагчдыг  шагнаж урамшууллаа. Улсын үзлэгийн дүнгээр:  1-р байранд Олонтүмэн даргатай  Усан спорт боулингийн төв  2-р байранд Баянмөнх даргатай  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв 3-р байранд  Амартүвшин даргатай  Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба шалгарлаа.  Тэргүүний ажилтан, албан хаагчаар 1-р байранд Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн архивын эрхлэгч Ч.Цэндсүрэн 2-р байранд  Соёлын ордны  архив, бичиг хэргийн ажилтан Ц.Энхбилгүүн 3-р байранд  Албан бус насан туршийн боловсролын төвийн  Архив, бичиг  хэрэг, судалгааны ажилтан  М.Алтантуяа нар шагнагдсан юм. Монгол улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж,  Архивын улсын үзлэгт  “Бүрэн хангалттай” дүгнэгдсэн 12 байгууллагуудад Нийслэлийн салбар комиссоос БАТЛАМЖ ирүүлснийг гардууллаа. Энэ үеэр “Иргэдийн амьдрах орчны сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чанар, үр дүнг сайжруулах аяныг энэ оны  5 сараас 10 дугаар сарыг дуустал 6 сарын хугацаатай зарласан ба аянд идэвхи санаачлагатай оролцож, бусдыгаа манлайлсан 4 байгууллагыг, архивчдын баярын өдрийг угтаж байгууллагуудын  архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд  зохион байгуулсан тэмцээнд түрүшүлсэн баг тамирчдын шагналыг мөн гардуулан өглөө. 	 Үйл ажиллагаанд Соёлын ордны уран бүтээлчид ая дууны дээжээс өргөн барилаа.